zeeeemooofsdfsdfvxsd fsdsdfsdf sfd sdfsdf sfs dfsdf123123Titre d'un tooltips modalne testujemy podpowiedzibhnjkmll
bhnjkml
ТестированиеLa Mesatest tsetenvgvvvvvvvvvvvvvvvvvvgggggggggggggggggnlkjnlkljsefasdああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああああWordpress Tooltipsnk;;;;mSpicy jalapeno bacon ipsum dolor amet fatback hamburger meatball tail. Biltong frankfurter ham turducken tail turkey sirloin tongue jowl chicken.testbark wkljklwejklew11111111Testing8456516541611651561

Д аминдэмийн дутагдал батга үүсгэдэг үү

Арьсны хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг болох батгаЗаваарсан батга (Acne vulgaris) нь өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн дунд дээд цэгтээ хүрч, 12-24 насны хүмүүсийн 85 орчим хувьд  тохиолддог. Батга үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг хэдий ч тэдгээрээс хамгийн чухал нь  архаг үрэвсэл юм. Ихэнх судалгаанууд Д аминдэмийн кальцийн солилцоо, гомеостазад гүйцэтгэх үүрэг талаас нь зонхилон хийгдсэн байдаг. Нөгөөтэйгөөр, Д аминдэмийн дархлааны болоод үрэвслийн эсрэг үйлчлэх нөлөөг батлах олон судалгаанууд хийгдээд байна. Хэд хэдэн судалгаануудын үр дүнгээс харахад Д аминдэмийг нэмэлтээр өсгөвөрлөсөн себоцитэд хийхэд  үрэвслийн биомаркерууд болох интерлейкин (IL)-6, IL-8, матриц металлопротеиназа 9 зэргийн хэмжээ буурсан байна. Мөн Д витамин нь Propionibacterium acnes (P. acnes)-ээр үүсгэгдсэн Th17-ийн ялгаралтыг дарангуйлж, үрэвсэл үүсгэгч цитокин  IL-17-н хэмжээг бууруулжээ. Түүнчлэн, Д витамин нь хүний өөхний эсэд LL-37 гэх пептидийг үүсгэснээр нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Гэсэн хэдий ч батга үүсэхэд энэ аминдэмийн эмнэлзүйн ач холбогдол бүхий үйл ажиллагааны талаар нотлох баримт дутмаг байгаа бөгөөд батга арилгахад эмчилгээний зориулалтаар ашиглаж болох эсэх боломжит үр нөлөөг мөн тодруулах шаардлагатай. Энэхүү судалгаа нь батга үүсэх, түүний эмчилгээнд Д аминдэмийн үзүүлэх нөлөөг эмнэлзүйн нөхцөлд судалсан анхны судалгаа болж байгаагаараа онцлог юм.

Судалгааны загвар: Эмнэлзүйн туршилттай хослуулсан Тохиолдол Хяналтын судалгаа

Оролцогчид: Нийт 2 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү судалгаанд 20-27 насны батгатай 80 өвчтөн, эрүүл хяналтын 80 хүнийг хамруулсан. Нийт оролцогчдын нас, хүйс, биеийн жингийн индекс (BMI), тамхи татдаг/ байсан эсэх, нарнаас хамгаалах тос хэрэглэдэг эсэх зэрэг хүн ам зүйн мэдээллийг цуглуулсан бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь 2 бүлэгт ижил төстэй байсан.

Хасагдах шалгуур:  батганы эмчилгээ, системийн кортикостероидууд, Д аминдэмийн бэлдмэл эсвэл хавсарсан үрэвсэлт өвчний улмаас эмчилгээнд хамрагдаж байсан өвчтөн болон хяналтын хүмүүс.

Судалгааны арга: Сийвэн дэх 25-гидроксивитамин D (25(OH)D) түвшнийг Анагаах ухааны хүрээлэнгийн Хүнс, хоол тэжээлийн зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу хангалттай (>20 нг/мл), хангалтгүй (12-20 нг/мл), дутагдалтай (<12 нг/мл) гэсэн ангиллыг ашиглан хэмжсэн. Ингэхэд 80 өвчтөнөөс 39 өвчтөн Д аминдэмийн дутагдалтай байсан бөгөөд давхар нууцлалттайгаар 2 бүлэгт хуваасан. Эхний бүлэгт (20) 2 сарын турш холекальциферол (өдөрт 1000 IU-ийн нэг дусал) амаар уулгаж, нөгөө бүлэгт  (19) ижил төстэй плацебо дуслыг өгсөн. Судалгааны туршид нүүрээ усаар угаах, чийгшүүлэхээс бусад гаднаас (topical) болон батганы системчилсэн эмчилгээг нийт оролцогчдод зөвшөөрөөгүй. Өвчтөнүүдэд эмчилгээний эхэн үед болон эмчилгээний явцын 2, 4, 8 долоо хоногт үзлэг хийсэн. Үзлэг бүрд үрэвсэлт бус шарх (хар,цагаан батган) болон үрэвсэлт шарх (гүвдрүү, идээт цэврүүнцэр, болон зангилаа) -ийг тоолон, дижитал гэрэл зургаар баримтжуулсан. Батганы хүндрэлийн зэргийг тогтоохдоо олон улсын үнэлгээний системийг (GAGS) ашигласан байна.

Үр дүн:

25(OH)D-ийн дутагдлын тархалт нь батгатай өвчтөнүүдэд эрүүл хяналттай хүмүүстэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байсан (48.8% vs 22.5%) (Fig.2).

25(OН)D-ийн дутагдалд тухайн өвчтөний нас, хүйс, өвчний үргэлжлэх хугацаа, биеийн жингийн индекс (BMI),  гэр бүлийн түүх, тамхи татах, нарнаас хамгаалах тос хэрэглэдэг эсэх зэрэг нь чухал нөлөө үзүүлдэггүй болохыг судалгааны явцад тогтоосон . Харин 25(OH)D-ийн дутагдалд нөлөөлдөг ганц хүчин зүйл нь өвчний хүндрэлийн зэрэг байсан. Хүнд хэлбэрийн батгатай 18 өвчтөний 15 (83.3%) нь 25(OH)D-ийн дутагдалтай байсан бол хөнгөн бүлгийн 27 (22.2%) өвчтөний зөвхөн 6 нь 25(OH)D-ийн дутагдалтай байсан. 25(OH)D-ийн дундаж концентраци нь батганы хүндрэлийн зэрэгтэй урвуу хамааралтай байгааг графикаас харж болно (Fig.3).

25(OH)D түвшин болон үрэвсэлт  бус шархны (хар,цагаан батган) хооронд мэдэгдэхүйц хамаарал байгаагүй. Гэсэн хэдий ч үрэвсэлт шархнууд (гүвдрүү, идээт цэврүүнцэр, болон зангилаа) нь Д амин дэмийн концентрацитай мэдэгдэхүйц буюу сөрөг хамааралтай байсан (P <0.001). Энэ нь Д аминдэмийн дутагдлын хэмжээ болон батганы үрэвслийн зэрэг хоорондын холбоог харуулж байна (Fig.4).

Цаашлаад, Д аминдэмийг 2 сарын турш хэрэглэсэн өвчтөний 25(OH)D түвшин нэмэгдэж, плацебо бүлэгтэй харьцуулахад эмнэлзүйн хувьд мэдэгдэхүйц ахиц ажиглагдсан. Үрэвсэлт бус болон нийт шархны тоонд өөрчлөлт ороогүй. Гэсэн ч Д аминдэм нэмэлтээр хэрэглэсэн бүлгийн үрэвсэлт шарх 8 долоо хоног эмчилгээ хийсний дараа 34.6%-ар буурч сайжирсан байсан бол хяналтын бүлэгт 5.8%-ар л буурсан байна (P <0.05) (Fig.5).

Эмнэлзүйн ач холбогдол:

Судалгааны үр дүнгээс харахад батгатай өвчтөнүүд Д аминдэм дутагдалтай байх магадлал өндөр байна. Хүнд хэлбэрийн батгатай өвчтөнүүд сэтгэл зүйн хямралд өртөж, гадаа удаан хугацаагаар байхаас зайлсхийдэг бөгөөд үүнтэй холбон тэдний Д аминдэмийн хэмжээ бага байгааг тайлбарлаж болох юм. Д аминдэмийг гадаа наранд удаан хугацаагаар гарах, энэ аминдэмээр баялаг хоол хүнс болох загас, өндөг болон амьтны элэг зэргийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх эсвэл нэмэлт бэлдмэлээр (хамгийн багадаа өдөрт 1000 IU-ийн нэг дусал) нөхөж болно. Ингэснээр үрэвсэлт батга гарах, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэхээс гадна өөрийн цаг хугацаа, санхүү, сэтгэцийн эрүүл мэнд болон амьдралын чанараа сайжруулах боломжтой байна.

Эх сурвалж:

1.     https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4999291/

2.     https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3726901/

3.     https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4084940/

4.     https://link.springer.com/article/10.1007

5.     https://www.yalemedicine.org/conditions/acne